ТАНИЛЦУУЛГА



ХҮНСНИЙ НОГОО ҮЙЛДВЭРЛЭЛ ХУДАЛДААНЫ “ДЭВШИЛ ТРЕЙД ХХК”  ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Хүнсний ногооны үйлдвэрлэл худалдааны “Дэвшил трейд” ХХК нь анх 1958 онд Амгалангийн сангийн аж ахуй нэртэй байгуулагдсан. Манай компаниНедерланд улсаас 6 га өвлийн шилэн хүлэмж худалдан авч, өргөст хэмх улаан лооль тариалж байна.

Манай компани Голланд улсын EnzaZaden Export B.V.  компанийн үрээр, Израйль улсын Metzerplas, Naandanjian Irrigation компануудаас дуслын систем, мөн HaifaChemicals компаниас эрдэс бодисоо авч улаан лооль, өргөст хэмхийн тариалалт хийдэг. Монголын уулын хөрс, малын бууцаа үндсэн бордоогоор ашигладаг.

Манай компани ургацаа 3–р сараас 11-р сар хүртэл хураан авч өөрсдөө зах зээлд борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Мөн манай компани ОХУ-ын зах зээлд 1982-1984 онд төмс, 1984-1992 онд улаан лооль, өргөст хэмх экспортолж байсан бөгөөд  улаан лооль, өргөст хэмхээрээ Монгол улсын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Мөн Дэвшил трейд гэдэг нэр, лого нь Монголын зах зээлд тэргүүлэх бренд болж чадсан.

Үрслэгээний тусгай зориулалтын хүлэмжтэй ба уг хүлэмжиндээ шинэ ургацын үрслэгээгээ бойжуулж тариалалтаа хийдэг.  Үйлдвэрлэлийн технологоо сүүлийн үеийн дэвшилтэт техник технологоор тоноглон  шилэн хүлэмжнийхээ засвар үйлчилгээг өөрсдөө хийдэг.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Өргөст хэмх,  ач тус

Шинэхэн ногоо тэр дундаа өргөст хэмх нь хүний биед өндөр ач холбогдолтой ногоо юм. Өргөст хэмхийн 95-98 хувьднь ус агуулагддаг тул хүний биеийн усны хэрэглээг нөхөх болно. 3-4 хувьд нь хуурай бодис байдаг. Үүнд: 2% сахар, 1% уураг, 0,1% тос, 0,7% эслэг, 0,4% эрдэс давс бий. Өргөст хэмхэнд агуулагддаг эрдэс бодис болох фосфор , кали, кальци, хүхэр, магни, натри, төмөр, цахиур хлор, хөнгөн цагаан, зэс, цайр нь хаван хөөх ходоод гэдэс цэвэрлэх, хорт бодисыг гадагшлуулах, дархлаа сайжруулах, цус цэвэрлэх, бөөр зүрхний үйл ажиллагааг сайжруулж хүний бие эрүүл мэнд гоо сайханд эерэгээр нөлөөлдөг.

– Өргөст хэмх нь хүний эд эсийг чийгээр баяжуулж цэвэршүүлэх бөгөөд хөгшрөлт хуурайшилтыг багасгадаг тул гоо сайхны бүтээгдэхүүн болгон өргөнөөр ашигладаг.

-100 гр өргөст хэмх 12 ккал илчлэгтэй учраас жин барих гэж буй хүмүүст хамгийн хэрэгцээтэй хүнс юм.

-Өргөст хэмхэнд фитостерол ба терпен байгааг судлаачид тогтоосон  нь хавдраас сэргийлэх сайн талтай.
-Нэг зүсэм өргөст хэмхийг амандаа хийгээд хэсэг байлгахад. амны хөндий дэх бактеруудыг устгах болно.

– Өргөст хэмхэнд агуулагддаг цахиур нь үс хумсыг бат бөх болгож, өнгийг   сэргээнэ.

– Хөргөгчинд байлгасан өргөст хэмхийн нимгэн хэрчмийг ядарсан, үрэвссэн   зовхин  дээрээ 5-7 минут тавибал амархан сэргэж, эдгээх,нүдний ядаргааг гаргах тустай.

– Мөн нимгэн зүссэн өргөст хэмхийг өвдсөн эсвэл хорхой шавьжинд   хазуулсан үед тухайн  хэсэгт тавихад өвдөлтийг бууруулах тустай.

-Шарталт, аймаар толгойн өвчнөөс зугтмаар байна уу? Хэдэн зүсэм өргөст хэмх идээд унтахад та сэргэлэн цовоо, толгойн өвчингүй сэрэх болно. Өргөст хэмхэнд шарталт болон толгойн өвчнөөс сэргийлэх хангалттай сахар, В витамин, биенээс алдагдсан чухал эрдэс тэжээлийг сэргээх электролит, бүхнийг тэнцвэртэй байлгах зүйлсүүд байдаг.

– Та ядаргаанд ороод дээрээс нь массаж, гоо сайхны газар луу явах цаг алга уу? Нэг өргөст хэмхийг голоор нь зүсээд буцалж буй усанд хий. Өргөст хэмхийн химийн болон тэжээлийн бодисууд буцалж буй устай урвалд орсоноор тайвшруулах зөөлөн үнэр, уур гаргах бөгөөд энэ нь шинэ төрсөн эх болон шалгалтандаа бэлдэж буй оюутнуудын ядаргааг бууруулсан нь батлагдсан юм.

Улаан лооль

Улаан лооль нь хүнсний ногооны төрөлд багтдаг бөгөөд уураг, сахар, каротин болон А, С, В1, В2, В3, К, Р, РР аминдэмээр баялаг төдийгүй кали, кальци, магни, фосфор, төмөр, хүхэр, иод зэрэг бичил элементээр баялаг байдаг. Гүйцэд боловсорсон улаан лоолийг хүнсэнд шууд хэрэглэнэ.

Улаан лоолинд глюкоз, фруктоз, нимбэгний хүчилээр баялаг. Мөн их хэмжээний каротин, витамин А, Е, РР, Н, В С, B6 кальци, магни, фосфор, хлор, иод марганци, төмрийг агуулдаг. Уургаар баялаг учир цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс дэглэм барьж буй хүмүүст ашигтай. Хамгийн сайн чанарын нэг бол холестролийн хэмжээ маш бага байдагт юм.

– Витамин А болон С ихээр агуулдаг учир нүдний хараанд сайнаар нөлөөлж, шөнийн харааг ч мөн адил сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар улаан лоолийн витамины хэмжээний ачаар нүдний эмгэгээс сэргийлж чаддаг гэсэн байдаг.

– Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд түрүү булчирхайн хорт хавдраас хамгийн сайн сэргийлдэг гэсэн байна. Улаан лооль нь мөн ходоод, уушиг, умайн хүзүүний, залгиур, ам, хоолой, шулуун гэдсээр, бүдүүн, улаан хоолой, болон өндгөвчний хорт хавдар зэрэг бусад хорт хавдрын эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулах боломжтой. Үүний учир нь антиоксидантийн өндөр агууламжтай юм.

– Ликопин болон антиоксидант агуулдаг учир наранд шарагдахаас хамгаалж чадна. Мөн батганы эсрэг хэрэглэж болно. Хэрчим улаан лоолиор арьсаа арчаарай.

– Улаан лооль цусанд сайн байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд зайлшгүй улаан лоолийн шүүсийг хэрэглэх ёстой. Учир нь жирэмсэн эмэгтэй цус багадалтанд орохоос сэргийлэх ёстой.

Мөн адил хром гэх бодис агуулдаг. Энэ бодис нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулах үйлчилгээтэй байдаг.

– Лооль хүний биеийг тайвшруулдаг. Та нойрондоо муу бол өдөрт 1 лооль идэхэд тайван нойрсох болно.

Мөн бүтээгдэхүүн нь серотин гэх бодисыг дэмжиж өгдөг. Серотин нь таны сэтгэл санааг дээшлүүлж, стрессийг багасгадаг. Төмөр болон калийн агууламж нь хүний зүрхэнд сайнаар нөлөөлж, зүрхний өвчнөөс сэргийлдэг, бодисын солилцоог зохицуулдаг.

– Улаан лооль нь нянгийн эсрэг үйлчилгээ явуулдаг. Ходоодны шарх, шар хөөрөх гэх мэт хоол боловсруулах замын өвчнийг анагааж гэдсийг цэвэрлэж өгдөг.

ЗУРГИЙН ЦОМОГ

Хүлэмжийн дотор тал

Бид үрслэгээний тусгай зориулалтын хүлэмжтэй ба уг хүлэмжиндээ шинэ ургацын үрслэгээгээ бойжуулж тариалалтаа хийдэг.  Үйлдвэрлэлийн технологоо сүүлийн үеийн дэвшилтэт техник технологоор тоноглон  шилэн хүлэмжнийхээ засвар үйлчилгээг хийдэг.

Хүлэмжийн гадна тал

Бид үрслэгээний тусгай зориулалтын хүлэмжтэй ба уг хүлэмжиндээ шинэ ургацын үрслэгээгээ бойжуулж тариалалтаа хийдэг.  Үйлдвэрлэлийн технологоо сүүлийн үеийн дэвшилтэт техник технологоор тоноглон  шилэн хүлэмжнийхээ засвар үйлчилгээг хийдэг.

НЭРИЙН БАРААНЫ ДЭЛГҮҮР

C68A4866

Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-51, Старс төв

IMG_6998

Баянгол дүүрэг, 20-р хороо, Сонсголон, Улаанбаатар-37

ХОЛБОО БАРИХ

Холбоо барих:

Баянгол дүүрэг, 20-р хороо, Сонсголон, Улаанбаатар-37, Монгол улс
Утас: 88115005, 99114776
Факс: 976-70175090
И-Мэйл: info@devshiltrade.mn

         

© 2014 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн:Ялалт Софт ХХК.