ТАНИЛЦУУЛГА



ХҮНСНИЙ НОГОО ҮЙЛДВЭРЛЭЛ ХУДАЛДААНЫ “ДЭВШИЛ ТРЕЙД ХХК”  ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Хүнсний ногооны үйлдвэрлэл худалдааны “Дэвшил трейд” ХХК нь анх 1958 онд Амгалангийн сангийн аж ахуй нэртэй байгуулагдсан. Манай компани Нидерланд улсаас 6 га өвлийн шилэн хүлэмж худалдан авч, өргөст хэмх улаан лооль тариалж байна.

Манай компани Голланд улсын EnzaZaden Export B.V.  компанийн үрээр, Израйль улсын Metzerplas, Naandanjian Irrigation компануудаас дуслын систем, мөн HaifaChemicals компаниас эрдэс бодисоо авч улаан лооль, өргөст хэмхийн тариалалт хийдэг. Монголын уулын хөрс, малын бууцаа үндсэн бордоогоор ашигладаг.

Манай компани ургацаа 3–р сараас 11-р сар хүртэл хураан авч өөрсдөө зах зээлд борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Мөн манай компани ОХУ-ын зах зээлд 1982-1984 онд төмс, 1984-1992 онд улаан лооль, өргөст хэмх экспортолж байсан бөгөөд  улаан лооль, өргөст хэмхээрээ Монгол улсын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Мөн Дэвшил трейд гэдэг нэр, лого нь Монголын зах зээлд тэргүүлэх бренд болж чадсан.

Үрслэгээний тусгай зориулалтын хүлэмжтэй ба уг хүлэмжиндээ шинэ ургацын үрслэгээгээ бойжуулж тариалалтаа хийдэг.  Үйлдвэрлэлийн технологоо сүүлийн үеийн дэвшилтэт техник технологоор тоноглон  шилэн хүлэмжнийхээ засвар үйлчилгээг өөрсдөө хийдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *